ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

         “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах

эхчүүдийг уламжлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн харьяат олон хүүхэд төрүүлж, өсгөн “Алдарт эх” I зэргийн одонгийн болзол хангасан эхчүүдийн нэрсийг нэгдүгээр, “Алдарт эх” II зэргийн одонгийн болзол хангасан эхчүүдийн нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хавсралтад нэр дурдсан эхчүүдийг “Алдарт эх” I, II зэргийн одонгоор шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсугай.

3. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                         Б.МӨНХБАТ


Attachment
View