
-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 38 дугаар тогтоол
2020 оны 7 сарын 29 Дугаар 38 Улаанбаатар хот
Сонгуулийн сурталчилгааны ухуулах
хуудас болон зурагт самбар байрлуулах
байршил тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршлын мэдээллийг нийтэд мэдээлэхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/, Засаг даргын Тамгын газар /Б.Цэрэн/-т тус тус даалгасугай.
ДАРГА Л.АРИУНТУЯА