ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай

 

2020 оны 7 сарын 29                             Дугаар 40                                           Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 29 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтын 4 дүгээр хэсэгт “ЭТӨЧ 36, аравдугаар хавсралтын 17 дугаар хэсэгт “Э.Галданбошготын гудамж 806, 807”, арван дөрөвдүгээр хавсралтын 27 дугаар хэсэгт “Чингэлтэйн өргөн чөлөөний 12б байр” гэж тус тус нэмсүгэй.

2. Нэмэлт, өөрчлөлт орсон хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд мэдээлэхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/, Засаг даргын Тамгын газар /Б.Цэрэн/, Хорооны Засаг дарга нарт тус тус даалгасугай.  

 

 

ДАРГА                                            Л.АРИУНТУЯА

 


Attachment
View