ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

 

 

                                 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн

                              хэсэг байгуулж, нутаг дэвсгэрийг зарлах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн 45 хэсгийг байгуулж, нутаг дэвсгэрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хэсгийн нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээллэх, иргэд сонгогчдод танилцуулах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Ажлын алба / даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.

                                             

 

 

ДАРГА                                              Б.МӨНХБАТ


Attachment
View