
-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
2021 оны 02 сарын 24 өдөр Дугаар 08 Улаанбаатар хот
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсэг байгуулж, нутаг дэвсгэрийг зарлах тухай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар тогтоолын хавсралтад дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэсүгэй. Үүнд:
1.1 Тогтоолын долдугаар хавсралтын 13 дугаарт “Хувьсгалчид Г гудамж 908-910 тоот” гэснийг “Хувьсгалчид Г гудамж 856-910 тоот” гэж өөрчилж, “Хувьсгалчид Г-10 гудамж 856-899 тоот” гэж нэмэх;
1.2 Тогтоолын арван нэгдүгээр хавсралтын 21 дүгээрт “Нуур 16-23 гудамж” гэснийг “Нуур 17-23 гудамж” гэж өөрчлөх;
1.3 Тогтоолын арван гуравдугаар хавсралтын 27 дугаарт “Сургуулийн 20-312 /в/-ээс 21-259 хүртэл” гэснийг хасах;
2. Өөрчлөлт орсон хэсгийн нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээллэх, иргэд сонгогчдод танилцуулах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
3. Энэхүү тогтоолыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Ажлын алба / даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Б.МӨНХБАТ