ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Шагналд уламжлах тухай

 

               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

      1. Олон хүүхэд төрүүлж, өсгөн “Алдарт эх” одонгоор шагнуулах болзол хангасан Чингэлтэй дүүргийн харьяат эхчүүдийн тодорхойлолт, материалыг хэлэлцээд 39 эхийг “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор, 376 эхийг “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилсугай.

2. “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулахаар тодорхойлогдсон эхчүүдийн нэрсийг нэгдүгээр, “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар тодорхойлогдсон эхчүүдийн нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

 

ДАРГА                                  Б.МӨНХБАТ

 


Attachment
View