ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 Сонгуулийн сурталчилгааны ухуулах

хуудас болон зурагт самбар байрлуулах

байршил тогтоох тухай

         

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршлын мэдээллийг нийтэд мэдээллэхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/, Засаг даргын Тамгын газар /П.Баянбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

ДАРГА                                    Б.МӨНХБАТ

 

 


Attachment
View