“НАРНЫ ИЛЧ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИД ӨРХҮҮДИЙГ ХАМРУУЛНА
Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нарны илч” төслийн хоёрдугаар ээлжийн хөтөлбөрт өрхүүдийг хамруулахаар ажиллаж байна.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA)-ийн төлөөлөгчдийн хамт дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Л.Наранцэцэгийнд зочилж, нарны сэргээгдэх эрчим хүчний системийн ашиглалт, үр өгөөж болон төслийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцав.
Төслийн эхний шатны үр дүнд өнгөрсөн өвөл Чингэлтэй дүүргийн 94 өрх нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дулааны хэрэгцээгээ шийдвэрлээд байна.
“Нарны илч” төсөл нь 2027 оны дунд үе хүртэл нийт 450 өрхийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 260 өрхийг 2026 онд хамруулах юм.
Тус төсөл нь айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах зорилготой.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
3 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...3 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“НАРНЫ ИЛЧ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИД ӨРХҮҮДИЙГ ХА...
ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...
ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...




