ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны

үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “д” заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11.1 дэх заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

 

2.    Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хэрэгжилтийг жил бүрийн эцэст дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д үүрэг болгосугай.

 

3.    Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд даалгасугай.

 

 

 

ХУРЛЫН ДАРГА                                                     Б.МӨНХБАТ


Attachment
View