ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 29 дүгээр тогтоолын 15 дугаар хавсралтын хэсгийн төвийн “72 дугаар сургуулийн спорт заал” гэснийг “15 дугаар хорооны Иргэний танхим” гэж өөрчилсүгэй.  

2. Өөрчлөлт орсон хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд мэдээлэллийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/, Засаг даргын Тамгын газар /Б.Цэрэн/, Хорооны Засаг дарга нарт тус тус даалгасугай.  

 

 

ДАРГА          Л.АРИУНТУЯА

 

 


Attachment
View