ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Цар тахлын халдвараас

 урьдчилан сэргийлэх зарим арга

 хэмжээний тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 20 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.            Коронавируст халдварын (ковид 19) цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд тус тус үүрэг болгосугай.

 

1.1.        Дүүргийн зорилтод бүлгийн, хөл хорионд орсон, тусгаарлагдсан, асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй, эсхүл хараа хяналтгүй байгаа хүүхэд, гэр бүлд шаардлагатай эд материалын болон хүнсний тусламж үзүүлж, эмзэг бүлгийн хүн амын хүнсний хангамжийг зохицуулах;

 

1.2.        Коронавируст халдварын цар тахлын тархалтыг хязгаарлах, бууруулах, таслан зогсоох эрсдэл бүхий онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, ариутгал халваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгслээр хангах;

 

2.            Шаардагдах зардлын төсвийг холбогдох төсвөөс санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх /-нд тус тус зөвшөөрсүгэй.

 

 

 

ДАРГА                                               Б.МӨНХБАТ

 

 


Хавсралт
Харах