ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО 2024.12.06

 
Өнөөдөр /2024.12.06/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Хөтөлбөр нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн баримт бичиг бөгөөд агуулгын хувьд Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Эдийн засаг, Ногоон хөгжил, Засаглал гэсэн 5 бодлогын хүрээнд 27 зорилго, 117 зорилтыг 2024-2028 онуудад хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.
Мөн тус хуралдаанаар Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын баримт бичгүүдийг шинэчлэн батлав.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ 2024.12.13

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН Э...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН "СУРАГЧДЫН АВАРГА ШАЛГА...

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...