ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.  

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид нэгдэж, Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөлийг 2022 оны 12 дугаар сарын 15 -ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хурлаар байгуулсан билээ.

Зөвлөл нь улс төрийн нам үл харгалзан нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, дүүрэг, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулах юм.  

Анхдугаар хуралдаанаар зөвлөлийн дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Зөвлөлийн бүрэлдэхүүнд Хурлын эмэгтэй Төлөөлөгчид Ж.Чимэгцогзол, Н.Оюунгэрэл, Ч.Ариунчимэг, Б.Болортунгалаг, зөвлөлийн Тэргүүлэгчээр Төлөөлөгч Ч.Болормаа, Л.Баярсайхан, Ж.Булганцэцэг, С.Мөнгөнсар, Ч.Мягмарсүрэн багтсан бөгөөд зөвлөлийн даргаар Төлөөлөгч Д.Уянга сонгогдлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ - ГЭРЛЭХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖ...

“МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн ээлжит...

“ТА ЧАДНА” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.