“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ НЭГДЛЭЭ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр “Нэг тэрбум” мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэхээ зарлаж орон даяар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа билээ.
Энэхүү хөдөлгөөнд Чингэлтэй дүүрэг нэгдэж өнөөдөр /2021.10.09/ тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв” –ийн орчимд 10 мянган мод суулгах ажлыг эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нар хүрэлцэн ирж оролцлоо.
Дүүргийн ЗДТГ-ын хамт олон, 1-19 дүгээр хороодын төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш нар, Тохижилт үйлчилгээ ХХК-ийн ажилчид мод тарих хөдөлгөөнд нэгдлээ.
Мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Уг аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, мөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн 880 албан хаагч 10,000 мод тарих өдөрлөгийг зохион байгуулж байгаль, эх дэлхийгээ хайрлах уриалгыг дэвшүүлж байгаа билээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...1 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...1 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...1 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...1 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ 2024.12.13
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН Э...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН "СУРАГЧДЫН АВАРГА ШАЛГА...
НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...