ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Цахим хуудас”-д саатан зочилж буй иргэн таны амар амгаланг айлтган мэндчилье.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хүний хөгжилд тулгуурласан, Төр иргэний хамтын ажиллагааг сайжруулж, дүүргийн нийгэм, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зорилго тавин, үйл ажиллагаандаа ил тод, шилэн нээлттэй, шударга, тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллаж байна.
Бид төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар иргэн бүрийг ажилтай, орлоготой болгохын төлөө ажиллаж ирсэн.
Мөн иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр салбар бүрд үр дүн бүхий бүтээлч ажлуудыг дүүргийнхээ онцлогт нийцүүлэн иргэдийнхээ оролцоотойгоор хийж хэрэгжүүлж байгаа болно.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж буй бодлого шийдвэр, хууль, дүрэм журмын хэрэгжилт, өдөр тутам зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд энэхүү цахим хуудас үргэлж нээлттэй байх бөгөөд иргэн таны үнэтэй зөвлөгөөг үргэлж хүлээн авахад бэлэн байна.
Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
Түвшинжаргалын УЛАМБАЯР