ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05.12

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА ) Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Хөтөлбөр зохицуулагч Муслу Алитай өнгөрсөн гуравдугаар сард уулзсан. Энэ үеэр талууд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Анкара”-гийн гудамжийг сэргээн засварлахаар болсон юм. Энэ дагуу тус гудамжны нөхцөл байдалтай танилцаж, сэргээн засварлах, хийх бүтээн байгуулалт нэмэх талаар тохиролцлоо.

Турк Улсын нийслэл Анкара хотын нэрэмжит тус гудамж нь 2.8 га буюу  Хүнсний Нэгдүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх талбайг хамардаг билээ. Тус гудамжийг долоон метр өргөн явган зам, 5 дугаар сургуулийн урд Турк Улсын уламжлал болох Назарыг бэлгэдсэн байгууламж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган зам, хашлага, гудамжны сандал зэргийг суурилуулж тохижуулсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨ...

2025.08.28

ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН...

2025.07.30

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05...

2025.05.12

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

2025.04.17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД Ү...

2025.03.18

Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨ...

2025.03.13

test

Test

Read more
USA