БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН СОНГБУГ ДҮҮРГИЙН ЗОЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛООР ЗОЧИЛЛОО.
БНСУ-ын Сөүл Хотын Сонгбуг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Лим Тэй Гүн Тэргүүтэй Төлөөлөгчид 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан нар зочдыг хүлээн авч уулзан төрийн анхан шатны үйлчилгээ, 16 дугаар хороонд тулгамдаж буй асуудлуудын талаар зочидтой санал солилцлоо.
Дараа нь зочид Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбооны үйл ажиллагаатай танилцахаар “Сайн хөрш” нийгэмлэгийн байранд зочиллоо.
Зочдыг дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга А.Ганбат нар угтан авлаа.
Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны хүмүүс байгууллагынхаа үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудын талаар зочдод танилцуулж, өөрсдийн урласан гар урлалын бүтээлүүдээ зочдод сонирхууллаа.
Мөн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга А.Ганбат байгууллагынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтын талаар товч танилцуулга хийлээ.
Чингэлтэй дүүргийн урлагийн авьяаст хүүхдүүдийн дуу, бүжиг, хөгжмийн тоглолтыг зочид үзэж сонирхлоо.







Сүүлд нэмэгдсэн мэдээ