ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БНСУ-ЫН ЁНДУН-ГҮН СУМТАЙ НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2025.02.14

Чингэлтэй дүүрэг БНСУ-ын Ёндун-Гүн сумтай найрамдалт харилцааг өргөжүүлэх тухай санамж бичиг байгуулж, талууд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, БНСУ-ын талаас Ёндун-Гүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шин Хён Гуан, Засаг дарга Жон Ён Чоль тэргүүтэй бусад төлөөлөгчид оролцов. Хоёр тал ийнхүү найрамдалт харилцааг өргөжүүлэх санамж бичиг байгуулснаар соёл, худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа өргөжих юм.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр найрамдалт харилцааны үр дүнд хоёр талын иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж, ах дүүс шиг харилцаатай байж, бизнесээ өргөжүүлээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл БНСУ-ын Ёндун-Гүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Шин Хён Гуаны зүгээс улирлын чанартай ажлын байранд ажиллах хүч солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлж, хоёр тал харилцан ашигтайгаар ажиллах хүчний оролцоог хангаж, хамтран ажиллах талаар дурдсан юм.

БНСУ-ын Ёндун-Гүн сум нь байгалийн өвөрмөц тогтоцтой, үржил шимтэй хөрстэй тул газар тариалангийн идэвхтэй бүс юм. Тус хошуунд усан үзэм, тоор, алим гэх зэрэг чихэрлэг жимс ихээхэн ургадаг. Энэ утгаараа дарсны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг байна. Мөн үнэр, амт оруулагчгүй байгалийн органик дарсыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж зах зээлд нийлүүлдэг аж. Түүнчлэн БНСУ-ын уртын дууны гурван ноён оргилын нэгийг төрүүлсэн сум гэдгээрээ соёлын өв тээгч бүсэд хамаардаг байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨ...

2025.08.28

ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН...

2025.07.30

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05...

2025.05.12

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

2025.04.17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД Ү...

2025.03.18

Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨ...

2025.03.13

test

Test

Read more
USA