ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО 2025.03.18
Уулзалтыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон ОХУ-ын Буриад Улстай хамтран зохион байгуулсан юм. Энэхүү хамтарсан уулзалтыг ирэх жилүүдэд илүү өргөн хүрээгээр олон аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр найрамдалт хамтын ажиллагаа бэхжин хөгжихийн зэрэгцээ хоёр талын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх, харилцан 2 улсын зах зээлд гарган туршлага солилцоход ихээхэн дэмжлэг болох юм. Чингэлтэй дүүргийн хувьд “Чингэлтэйд үйлдвэрлэв 2028” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн дэмжлэгийг тэдэнд бодиттойгоор хүргэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна.