Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Майкл.С Клеческиг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяагийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Майкл.С Клечески Чингэлтэй дүүрэгт зочилж дүүргийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ. Ажлын уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Тэйт, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Д.Отгонбаатар, Б.Цогзолмаа, Б.Батхуяг, Хурлын Ажлын албаны дарга О.Батмөнх нар оролцов. Уулзалтын үеэр Элчин сайд Майкл С.Клечески Америкийн элчин сайдын яамнаас орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүд түүнчлэн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран хийж хэрэгжүүлэх санал санаачилгын талаар харилцан санал солилцлоо. Мөн дүүргийн шилдэг сурагчдыг “Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамруулах, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг ажлууд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Уулзалтын дараа Элчин сайд Хүүхдийн номын өргөө, 19-р хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулсан хөл бөмбөгийн талбай, Хайрхан хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Сүүлд нэмэгдсэн мэдээ
БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭР...
Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, ха...
ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТЫН УДИРДЛАГУУД Ч...
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөж...
ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ...
Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажилл...
“УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ,...
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хо...
ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА...
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мө...
ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЯРАЙН ШАРЛ...
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагаас 160 сая төг...