ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Жам Ун Монгол” ХХК хоорондын шүдний эмчилгээ, оношилгоо үнэгүй хийх хамтын ажиллагааны санамж бичигт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, “Жам Ун Монгол” ХХК-ийн захирал Пак Ин Сү нар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Солонгосын Шүдний Эмч Нарын Холбоо”-ноос дүүргийн амьжиргааны түвшин бага, тогтмол ажилгүй, орлогогүй иргэдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ хийх үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд шүдний эмчилгээ, оношилгоонд хэрэглэгдсэн тоног төхөөрөмжүүдийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар солонгосын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран оношилгоо, эмчилгээ хийж, харилцан туршлага солилцох ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
БНСУ-ЫН ЧЭЖҮ МУЖИЙН ИТХ-ЫН ДЭД ДАРГА ЯН ЁН МАН ТЭР...
Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, ха...
ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ЯЙЗҮ ХОТЫН УДИРДЛАГУУД Ч...
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөж...
ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ...
Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажилл...
“УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ,...
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хо...
ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ ШИМОЯМА...
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мө...
ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД НЯРАЙН ШАРЛ...
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагаас 160 сая төг...