ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

​ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Санамж бичигт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Монголын нутгийн удирдлагын холбооны Нийслэлийн салбар холбооны Тэргүүн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Газар, Байгаль орчин, Өмч, Шилэн данс, Мэдээлэл авах эрх, Нийтийн сонсголын тухай зэрэг хуулиудын хүрээнд Нийслэл дүүрэг, хорооны өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх , Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨ...

2025.08.28

ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН...

2025.07.30

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05...

2025.05.12

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

2025.04.17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД Ү...

2025.03.18

Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨ...

2025.03.13

USA