ИНЧОН ХОТЫН ГИЯАН ДҮҮРЭГТЭЙ ШИНЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГАА ТОГТООЛОО
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлсээр байгаагийн нэг нь ижил түвшний төр захиргааны байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд БНСУ-ын Инчон хотын Гияан дүүрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх зорилгоор ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Дуламжаваар ахлуулсан төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн.

Айлчлалын зорилго нь Гэяан дүүргийн боловсрол, эрүүл мэнд, хот тохижилт, ногоон байгууламж, нийгмийн хамгааллын үйлчилгээний чиглэлээр харилцан туршлага судалж, орон нутгийн засаг, захиргааны үйл ажиллагаа, дэвшилтэт техник, технологитой танилцах, цаашид дүүрэг орон нутагтаа нэвтрүүлэх боломжийг судлах байв.

Айлчлалын үр дүнд БНСУ-ын хот тохижилт, ногоон байгууламж, дэвшилтэт техник, технологи болон гадна орчны эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн бүрдүүлэх, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх арга барил, дээрх сайн туршлагуудыг дүүрэг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлэх, нутагшуулах боломжийг тус тус судаллаа.

БНСУ-ын Гэяан дүүрэгт гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд буурч байгаа нь дүүргийн захиргаа, Цагдаагийн байгууллагууд нь оршин суугч, иргэдээ амар тайван, аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж хяналтын камер дүүргийн ихэнх хэсэгт байршуулсан хяналтын хэлтсийг үзэж танилцсан нь энэхүү айлчлалын гол үр дүн байв.





Сүүлд нэмэгдсэн мэдээ