ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТОД “НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ”-Д ХАМРАГДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАЖ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ ӨМӨЗО-ны Эрээн хотод “Ногоон байгууламжийн технологийн сургалт”-д хамрагдах ажилтан албан хаагчидтай уулзаж чиглэл өглөө. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан санамж бичгийн хүрээнд тусгагдсан хамгийн чухал ажил хот тохижилт, ногоон байгууламжын ажлыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэний урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Дүн Жиефэн, Эрээн хотын Ногоон байгууламжийн газрын дарга, техникчид Чингэлтэй дүүрэгт айлчилж, Чандмань толгой, Самбаллхүндэвийн эргэмжийн газар орчны хөрсний байдал, тус газрын онцлог нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцсан.

Айлчлалын үр дүнд Чандмань толгойн ойжуулах ажлын төсөв төлөвлөгөөг гаргаж, энэ хавраас эхлүүлэх, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Самбаллхүндэвийн эргэмжийн газар орчим 47 га газрыг тохижуулж өгөх,мөн Чингэлтэй дүүргээс 10 ажилтныг ногоон байгууламжын чиглэлээр Эрээн хотод богино хугацааны сургалтанд хамруулж, дадлага хийлгэхээр тохиролцсон юм. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас холбогдох хэлтэс албаны 10 ажилтан ӨМӨЗО-ны Эрээн хотод “Ногоон байгууламжийн технологийн сургалт”-д дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд хамрагдахаар явж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ