ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

​ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН АНХДУГААР УРАЛДААНД БНХАУ-ын ЭРЭЭН ХОТООС ОРОЛЦСОН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан олон улсын математикийн анхдугаар уралдаан энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус олимпиадыг Олонлог академитай хамтран дүүргийн Засаг даргын Тамгын газраас амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь УИХ-ын гишүүн Д.Ганболдын дэмжлэгтэйгээр анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.Олимпиадад хамтын ажиллагаат хот дүүргүүдээс урилгаар 6-12 дугаар ангийн 120 гаруй сурагч оролцсоноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гадаад хамтын ажиллагааны хүрээнд урилгаар БНХАУ-ын Эрээн хотын 1 дүгээр сургуулийн багш Б.Түвшингээр ахлуулсан есдүгээр ангийн сурагч Шү Хао, аравдугаар ангийн сурагч Ген Руй, Хан Чи нар амжилттай оролцлоо.Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Б.Түвшингээр ахлуулсан сурагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэж сурагчдад сурлагын өндөр амжилт хүсч гарын бэлэг гардуулав.Тус олимпиад цаашид уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд Эрээн хотын I сургуулийн багш Б.Түвшин дараа жил илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гээд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨ...

2025.08.28

ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН...

2025.07.30

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05...

2025.05.12

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

2025.04.17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД Ү...

2025.03.18

Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨ...

2025.03.13

USA