ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧИД МАНЖУУР ХОТЫН ЖАЛАЙНУУР ДҮҮРЭГТ БОЛСОН ХӨДӨЛГӨӨНТ БУУХИА ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ӨМӨЗО-ны Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Манжуур хотын Жалайнуур дүүргийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга Гао Шэний урилгаар 2019 оны 7 дугаар сард тус дүүрэгт зохион байгуулсан Хятад-Монгол-Орос гурван улсын хамтарсан Олон улсын хөдөлгөөнт буухиа тэмцээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд Орос, Монгол, Хятад улсын 70 багийн 400 гаруй баг тамирчид оролцож, газрын зураг дээр луужингаар зүг чигээ олж 23 цэгт нийт 7 км замыг туулан, даалгавар гүйцэтгэсэн байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ