ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ӨВӨР БАЙГАЛИЙН ХЯЗГААР НУТГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО 2024.11.29

Чингэлтэй дүүргийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд Оросын Холбооны Улсын Өвөр Байгалийн хязгаарын Эдийн засгийн хөгжлийн сайд Бадмажапова Жаргалма Эрдынеевна тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч, уулзлаа. 

Тус уулзалтад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Хурлын Төлөөлөгч Б.Мөнхбат, С.Энхтайван, Ажлын албаны дарга П.Баянбаатар, Ажлын албаны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Өвөр Байгалийн хязгаарын Эдийн засгийн хөгжлийн сайд Бадмажапова Жаргалма Эрдынеевна, Хөдөө аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд Тюкавкин Александр Александрович болон ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Уулзалтын хүрээнд хүнсний бүтээгдэхүүн, газар тариалан, ногоон тохижилт, мал үржүүлэг зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбоог ойртуулах, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахад таатай нөхцөлийг бүрдүүлэх, худалдаа үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Мөн хоёр талын төлөөллүүд дүүрэг, хязгаар нутгийнхаа нийгэм, эдийн засаг, бүтэц, зохион байгуулалтын талаар товч танилцуулга мэдээллүүдийг харилцан солилцож, хоорондын онцлог шинжүүдтэй танилцав.

Өвөр Байгалийн хязгаар нь Оросын холбооны улсын Сибирийн холбооны тойрогт багтдаг засаг захиргааны нэгж юм. Энэ бүс нутаг нь Байгаль нуураас зүүн тийш байрладаг бөгөөд Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудтай хил залгаа оршдог. Эдийн засгийн хувьд уул уурхай, мод боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан түлхүү хөгжсөн ба Орос, Монгол, Хятадын худалдааны зам дайран өнгөрдөг тул ложистикийн ач холбогдолтой бүс нутаг юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨ...

2025.08.28

ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН...

2025.07.30

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05...

2025.05.12

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

2025.04.17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД Ү...

2025.03.18

Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨ...

2025.03.13

test

Test

Read more
USA