ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУНПА ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

БНСУ-ын Сөүл хотын  Сунпа дүүргийн Засаг дарга Пак Сун Соогийн урилгаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, 17 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Лхагвадорж, Хурлын ажлын албаны Архивын ажилтан Б.Өнөрбат нар есдүгээр сарын 27-29 өдрүүдэд Сунпа дүүргийн Иргэдийн баярын үйл ажиллагаанд оролцлоо. 

Айлчлалын үеэр БНСУ-ын Сөүл хотын  Сунпа дүүргийн Засаг дарга Пак Сун Соо Төлөөлөгчдийг хүлээн авч ажил хэргийн уулзалт хийж, 2 дүүргийн харилцан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Айлчлалын хүрээнд “Хансан Баэкжэ” Олон улсын урлагийн 19 дэх удаагийн фестивальд оролцож, мөн БНСУ-ын Сөүл хотын Сунпа дүүргийн Хүүхдийн номын музей, Эмэгтэйчүүдийн соёлын төв, Хансан Баэкжэ музей, Бага насны хүүхдийг гамшиг ослоос урдчилан сэргийлэх сургалтын төвийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨ...

2025.08.28

ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН...

2025.07.30

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05...

2025.05.12

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

2025.04.17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД Ү...

2025.03.18

Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨ...

2025.03.13

test

Test

Read more
USA