ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦОВ 2025.07.30
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд Япон Улсын “Хүсэл мөрөөдлийн тэргэнцэр” сайн дурын байгууллагын удирдлагууд болох хатагтай Катарени Оёома, ноён Такао Фүрүкава тэргүүтэй зочдыг Чингэлтэй дүүрэгт хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие махбодийн хязгаарлалтаас үл хамааран чөлөөтэй хөдөлж, зорчих боломжийг нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулах, цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх талаар санал солилцож, тус байгууллагын зүгээс тусгай хэрэгцээт, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулж, 100 ширхэг тэргэнцэр хандивласныг хүлээн авлаа.
Тус байгууллага нь 2006 онд байгуулагдсан бөгөөд дэлхий дахинд тоног төхөөрөмж худалдан авах чадваргүй тусгай хэрэгцээт иргэдэд тэргэнцэр хандивладаг хандивлагч байгууллага юм.
Уулзалтад Чингэлтэй дүүргийг төлөөлж, дүүгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.