ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

​ЯПОН УЛСЫН НАГАНО МУЖИЙН КАМИНА ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Япон улсын Нагано мужийн Камина дүүргийн Төлөөлөгч  Sakamoto Noriko тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны найрсаг, харилцан бие биеэ хүндэтгэсэн олон талт хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Мөн үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Японы ард түмний тусламж дэмжлэгт Монголчууд үргэлж талархалтай ханддаг. Хоёр хотын найрамдалт харилцаа өргөжин тэлж байна. Японы ард түмний тусламж дэмжлэгт Монголчууд үргэлж талархалтай ханддаг. Хоёр хотын найрамдалт харилцаа өргөжин тэлж байна. Миний хувьд өмнө нь Япон улсад  зочилж байсан. Бидэнд та бүхнээс суралцах зүйл маш их бий гэдгийг хэлж байлаа. Хадагтай  Sakamoto Noriko: Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Цаашид хот хоорондын найрсаг хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, иргэд хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно гэдгээ энэ үеэр хэлсэн юм.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨ...

2025.08.28

ЯПОН УЛСЫН “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ТЭРГЭНЦЭР” САЙН ДУРЫН...

2025.07.30

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА 2025.05...

2025.05.12

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

2025.04.17

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЖИЖИГ, ДУНД Ү...

2025.03.18

Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨ...

2025.03.13

USA