-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Чингэлтэй дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн
эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 а заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2020 оны 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох 9 дэх удаагийн сонгуулиар Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон хавсралтад нэр дурдсан 35 Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Н.ОЮУНГЭРЭЛ