-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Чингэлтэй дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг
сонгож, батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1б заалт, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар Хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн санал авсан дараах нэр бүхий 7 Төлөөлөгчийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр сонгож, баталсугай. Үүнд:
1. Бүлтэнхүүгийн Мөнхбат
2. Ишравжаагийн Даваадорж
3. Баавгайхүүгийн Насанбат
4. Дэмбэрэлийн Отгонбаатар
5. Хашбаатарын Алтаншагай
6. Чадраабалын Болормаа
7. Даваанямын Уянга
2. Хууль тогтоомжийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж, идэвх санаачилгатай ажиллахыг Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Б.МӨНХБАТ