-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Дүүргийн 2019 оны төсвийн
гүйцэтгэлийг батлах тухай.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.б заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дүүргийн 2019 оны орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 53,838,737.5 мянган (тавин гурван тэрбум найман зуун гучин найман сая долоон зуун гучин долоон мянга таван зуу) төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 33,401,007.9 мянган (гучин гурван тэрбум дөрвөн зуун нэг сая долоон мянга есөн зуу) төгрөгөөр тус тус баталсугай.
2. Нийслэлд төвлөрүүлэх орлогын дүнг 18,044,545.9 мянган (арван найман тэрбум дөчин дөрвөн сая таван зуун дөчин таван мянга есөн зуу) төгрөгөөр баталсугай.
3. Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг төсвийн байгууллагуудын 2019 оны орлогын гүйцэтгэлийг 43,197,089.7 мянган (дөчин гурван тэрбум нэг зуун ерэн долоон сая наян есөн мянга долоон зуу) төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 43,197,521.4 мянган (дөчин гурван тэрбум нэг зуун ерэн долоон сая таван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус баталсугай.
ХУРЛЫН ДАРГА Б.МӨНХБАТ