-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Төсөл
Дүүргийн 2020 оны төсвийн гүйцэтгэлийг
батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.б дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дүүргийн 2020 оны орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 55 тэрбум 850 сая 441.1 мянган төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 104 тэрбум 202 сая 597.6 мянган төгрөгөөр тус тус баталсугай.
2.Нийслэлд төвлөрүүлэх орлогын дүнг 19 тэрбум 796 сая 560.7 мянган төгрөгөөр баталсугай.
3.Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг төсвийн байгууллагуудын 2020 оны орлого, зарлагын гүйцэтгэлийг 51 тэрбум 435 сая 040.1 мянган төгрөгөөр баталсугай.
ДАРГА Б.МӨНХБАТ