-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Төсөл
Дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгагдсан нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж, хэрэгжилтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /дарга О.Батмөнх/-нд даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ