-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
ТӨСӨЛ
Хороо байгуулах саналыг дэмжих тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, дүүргийн бодлого, төлөвлөлт, хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэх үүднээс хүн амын нягтаршил ихтэй, газар нутаг томтой 7, 12, 16, 17, 19 дүгээр хороодыг хувааж, зарим хэсэг байршлыг шинэчилж, хилийн цэст өөрчлөлт оруулж 20, 21, 22, 23, 24 дүгээр хороодыг үүсгэн байгуулах саналыг дэмжсүгэй.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Б.МӨНХБАТ