ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨСӨЛ

 

 

Хороо байгуулах саналыг уламжлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжсэн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороодыг байгуулах саналын танилцуулга, холбогдох мэдээллийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлан шийдвэрлүүлэхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Б.Мөнхбат/, Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д тус тус даалгасугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                     Б.МӨНХБАТ


Attachment
View