ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

хуралдааны дэг батлах тухай

 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хурлын хуралдааны дэгийг сахиж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын алба, хуралдаанд оролцогчдод үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

ДАРГА                                   Б.МӨНХБАТ


Attachment
View