-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дүрэм батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Хурлын дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албанд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.МӨНХБАТ