-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Зөвлөл байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн санал авсан дараах нэр бүхий Төлөөлөгчдийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүнээр сонгож, баталсугай. Үүнд:
1. Бүлтэнхүүгийн Мөнхбат
2. Ишравжаагийн Даваадорж
3. Түвшинжаргалын Уламбаяр
4. Жанцансүрэнгийн Булганцэцэг
5. Рэнцэндоржийн Ганболд
6. Лайдавын Цэеэрэгзэн
7. Цэндийн Содхүү
2. Хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж, идэвх санаачилгатай ажиллахыг Зөвлөлийн гишүүдэд үүрэг болгосугай.
ДАРГА Б.МӨНХБАТ