-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Чингэлтэй дүүргийн зарим хороодын хэсгийн хуваарийг
шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төвлөрлийг сааруулах, Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүндрэл чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн зарим хороодын хэсгийн хуваарийг хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай.
2. Хэсгийн хуваарийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан тухайн хэсэгт хамаарах иргэн, айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хаягийн болон эд хөрөнгийн бүртгэлийг холбогдох хууль, журмын дагуу шинэчлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга (Н.Батсүмбэрэл)-д даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.
ДАРГА Б.МӨНХБАТ