ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хаягийн бүртгэлд өөрчлөлт

оруулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн, хуулийн этгээдийн хаягийн бүртгэлийг засаг захираа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцүүлэх асуудлыг хэлэлцээд дүүргийн Засаг дарга (Н.Батсүмбэрэл)-д ДААЛГАХ нь:

1/ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 16 дугаар байрны иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн хаягийн бүртгэлийг эд хөрөнгө нь байршиж байгаа нутаг дэвсгэрийн харьяалалд шилжүүлэх;

2/ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 16 дугаар байрны иргэн, хуулийн этгээдийн хаягийн бүртгэлийн өөрчлөлтийг холбогдох  хууль, журмын дагуу зохион байгуулах;

3/ Иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн хаягийн бүртгэлийн өөрчлөлтийг зохих этгээдэд мэдээлж, Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;

2. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                   Б.МӨНХБАТ


Attachment
View