ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд

                            иргэдийг оролцуулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.7, 2.8 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь: 

1. Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан Чингэлтэй дүүргийн харьяат иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

2. Хавсралтад нэр дурдсан иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцуулж, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.

 

3. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

 

 

 

 

                          ДАРГА                                       Б.МӨНХБАТ


Attachment
View