ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийг

батлах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 82 тэрбум  855 сая 889.4 мянган төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 35 тэрбум 165 сая 639.5 мянган төгрөгөөр тус тус баталсугай.

2.Нийслэлд төвлөрүүлэх орлогын дүнг 31 тэрбум 882 сая 348.9 мянган төгрөгөөр баталсугай.

3.Улсын төсвөөс Дүүргийн төсөвт шилжүүлэх тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээг 45 тэрбум 138 сая 140.4 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын орлогын хэмжээг 508 сая 250.0 мянган төгрөгөөр тус тус баталсугай. 

ДАРГА                                       Б.МӨНХБАТ

 


Attachment
View