-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 115 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дүүргийн 2023 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар баталсугай.
№ |
Орлогын нэр төрөл |
Дүн /мян.төг/ |
|
1.1. |
Дүүргийн төсвийн татварын орлого |
168,985,697.7 |
|
1.1.1. |
Үйл ажиллагааны орлого |
945,542.0 |
|
1.1.2. |
Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого |
83,251,373.7 |
|
1.1.3. |
Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлого |
26,944,273.0 |
|
1.1.4. |
Нэр зааснаас бусад хувь хүний орлогын албан татвар |
12,281,836.0 |
|
1.1.5. |
Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого |
4,293,187.0 |
|
1.1.6. |
Галт зэвсгийн албан татвар |
37,017.0 |
|
1.1.7. |
Улсын тэмдэгтийн хураамж |
31,731,761.0 |
|
1.1.8. |
Хог хаягдлын үйлчилгээний хураамж |
2,446,055.0 |
|
1.1.9. |
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар |
4,525,771.0 |
|
1.1.10. |
Газрын төлбөр |
2,528,882.0 |
|
1.2. |
Дүүргийн төсвийн татварын бус орлого |
2,063,959.8 |
|
1.2.1. |
Хүү, торгуулийн орлого |
2,063,959.8 |
|
Нийт дүн |
171,049,657.5 |