-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
2020 оны 7 сарын 29 Дугаар 37 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 29 дүгээр тогтоолын зургадугаар хавсралтын 10 дугаар хэсэгт “61 А”, долдугаар хавсралтын 12 дугаар хэсэгт “Хувьсгалчид Г гудамж 908-910 тоот, арван есдүгээр хавсралтын 42 дугаар хэсэгт “Зээлийн 1 гудамж”, 43 дугаар хэсэгт “Шадивлан 1-7, 9, 12, 16, 25 гудамж, Зуунмод 1, 3, 4, 8 гудамж, Хөхморьт 1, Яргайтын 1, 2, 4, 9, 15, Яргайтын богино 1, 2, 3, 5, 8, 9, 10, 13, Жигжид 1-5, 11, 21, Ойн булаг 4, Майхан толгой 3, 4, Билгүүний энгэр 1-2 гудамж”, 44 дүгээр хэсэгт “Ар согоот 1-3, 5, 7 гудамж, Гүнт 1-2, 5, 15, 33 гудамж” гэж тус тус нэмсүгэй.
2. Нэмэлт, өөрчлөлт орсон хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд мэдээлэхийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/, Засаг даргын Тамгын газар /Б.Цэрэн/, Хорооны Засаг дарга нарт тус тус даалгасугай.
ДАРГА Л.АРИУНТУЯА