ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

 

Дурсгал, хүндэтгэлийн самбар

байрлуулахыг дэмжих тухай

 

2020 оны 07 сарын 08                     Дугаар 31                                    Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 22 дугаар байранд дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах хүсэлтийг дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хэлэлцүүлэхээр уламжилсугай.

 

 

ДАРГА                                               Л.АРИУНТУЯА

 

 


Attachment
View