-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд
оролцох иргэдийг томилох тухай
2020 оны 07 сарын 08 Дугаар 32 Улаанбаатар хот
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан Чингэлтэй дүүргийн харьяат хавсралтад нэр дурдсан иргэдийг дүүргийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцуулж, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д үүрэг болгосугай.
2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-д даалгасугай.
ДАРГА Л.АРИУНТУЯА