ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны

ээлжит сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн

нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай

 

2020 оны 05 сарын 09                              Дугаар 29                                       Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 44 хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг хавсралт ёсоор баталсугай.

 

2. Хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд зарлан мэдээлэх, иргэд сонгогчдод танилцуулах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.

3. Энэ тогтоолыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                                   Л.АРИУНТУЯА


Attachment
View