ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

 

Журам шинэчлэн батлах тухай

 

2020 оны 07 сарын 08                      Дугаар 36                                    Улаанбаатар хот

                                                           

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журмыг нэгдүгээр, Хороодын нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн ажиллах журмыг хоёрдугаар, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд туслах чиг үүрэг бүхий Олон нийтийн байцаагчийн ажиллах журмыг гуравдугаар, Хороодын гудамж, байранд нийтийн эргүүл ажиллуулах журмыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай

4. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                                      Л.АРИУНТУЯА

 

 

 

 

 


Attachment
View